ХООЛНЫ ДЭГЛЭМ

Цэцэрлэгийн хоолны цэсийг тогооч, эмч, нярав нар хийж баталгаажуулдаг.  Тогооч хоолоо текнологийн дагуу бэлтгэж  хоолны  хийхдээ 3 асуудлыг шийдвэрлэх ёстой. Үүнд :

  • Төсөвтөө тохируулан баталгаатай шинэ хүнс авах
  • Хоол хүүхэд идэхэд аюулгүй байх
  • Хоол хүүхдийн сонирхол татахуйц байх

Хоолны цэс зохиох зарчим :

  • 1-2 нас, 3-5 насны хүүхдийн хоолны цэс хийх
  • Хоол олон нэр төрөлтэй байх
  • Хоол хүүхдийн хэвийн хөгжлийг хангахуйц байх
  • Хоол тос багатай, холестерингүй байх
  • Хүнсний бүтээгдэхүүний 5 бүлэг тус бүрээс ногоо, жимс, үр тариа, мах махан бүтээгдэхүүн, сүү цагаан идээг түлхүү оролцуулсан байх

Цэцэрлэг нь  хүүхэд хоногт 4 – 5  удаа хооллодог. Хүүхдийн цэцэрлэгийн хоолны илчлэгээр нь хуваарилбал өдөр арай илүү хоол, бага үдэд хөнгөвтөр, өглөө, оройд хэмжээгээрээ ойролцоо хоол өгнө.

Илчлэгийн хувь

Хоногийн хэсэг

Цагаар авч үзвэл

20%

Өглөө

7 – 8 цагт

10%

Бага үдэд

10 – 11 цагт

35%

Өдөр

1 – 2 цагт

15%

Их үд

4 – 5 цагт

20%

Орой

7 – 8 цагт

 

  Хүүхдийн бодисын солилцоо эрчимтэй явагддаг онцлогоос 1 кг биеийн жинд шаардагдах усны хэмжээ насанд хүрэгчдийнхээс илүү байна. Бид хүүхдэд шингэн цай, ундаа, компот, зөгийн балтай ус ойр ойрхон өгдөг боловч цэвэр ус өгөх нь илүү ач холбогдолтой байдаг байна.