эцэг эх, асран хамгаалагчтай байгуулсан гэрээ

Монгол Улсын Боловсролын хууль, СӨБоловсролын тухай хууль, Цэцэрлэгийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн:

         Нэг талаас Алтантүлхүүр цэцэрлэгийн эрхлэгч Д. Бүрэнжаргал нөгөө талаас тус цэцэрлэгт суралцах 20......оны ......сарын ......ны / РД: ................................./ өдөр төрсөн .............................бүлэгт суралцагч .............................................- ын эцэг эх, асран хамгаалагч ...........................................................овогтой ......................................нар энэхүү гэрээг байгуулна.

НЭГ. ЭЦЭГ ЭХИЙН ҮҮРЭГ

  1. Цэцэрлэгийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, гэрээний үүргийг бүрэн биелүүлнэ.
  2. Эцэг эхчүүд хүүхдийнхээ сургалт хүмүүжил, багшийн арга барил, цэцэрлэгийн захиргаатай холбоотой асуудлууд дээр тухай бүрд нь тодорхой санал, шүүмжийг чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.
  3. Эцэг эхүүд өглөө хүүхдээ 7.30 – 09:00 хооронд хоцроохгүй ангийн багш нарт өөрийн биеэр хүлээлгэн өгч, орой 17.50 – 19:00 –н хооронд хүлээн авна. Цэцэрлэгт хүүхдийг бүрэн хувцастай авчирч багшид хүлээлгэн өгнө. Хэрэв шалтгаангүйгээр олон хоног таслуулахад төлбөрийн хөнгөлөлт байхгүй, эмнэлэгт хэвтсэн актыг үндэслэн хасалт хийхийг эцэг эхчүүдэд анхааруулж байна.
  4. СӨБ – ын тухай хуулийн 14.2.5- ын заалтын дагуу эцэг эх өөрийн ажил мэргэжилийн онцлогийн дагуу цэцэрлэгийн үйл ажиллагаанд оролцож тусална.
  5. СӨБ –ын тухай хуулийн 14.2.6 –д заасны дагуу эцэг эх хүүхэд сурч хөгжих, хүмүүжих, таатай орчин бүрдүүлэхэд туслах
  6. Цэцэрлэгийн захиргаа багш нараас зохон байгуулж буй ажилд тогтмол оролцож санал хүсэлтээ илэрхийлж цэцэрлэгээс нэгдсэн журмаар зохион байгуулж буй арга хэмжээнд даатгал, үзвэрийн билет, зугаална, бэлэг гэх мэт зардлыг төлбөрөөс гадна төлөх.
  7. Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, багштай хамтран ажиллана.
  8. “Эцэг эхтэй харилцах дэвтэр” – тэй танилцаж, тогтмол хөтлөх
  9. Хүүхдийг халдварт өвчтэй үед СӨБ – ын сургалтанд хамруулж бусад хүүхдэд халдварт өвчин тараах нөхцлийн бүрдүүлэхгүй байна.

 

ХОЁР. ЦЭЦЭРЛЭГИЙН ҮҮРЭГ

  1. Хүүхдийн нас сэтгэхүйн онцлогч тохирсон хүмүүжил сургалтын ажлыг чанартай явуулна.
  2. Хүмүүжил сургалтын ажлыг хэвийн явуулах, таатай орчин бүрдүүлнэ.
  3. Хүүхдэд шаардлагатай эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, эрүүлжүүлэх чийрэгжүүлэх ажлыг эцэг эхтэй хамтран зохион байгуулна.
  4. Хүүхдийн хэвийн өсөлт бойжилтыг хангаж чадахуйц амт чанартай, илчлэг сайтай хоол ундаар хангахын тулд өөрийн бүх боломжийг бүрэн анхаарч ажиллана.
  5. Цэцэрлэгийн багш, туслах багш нар хүүхдийн энэрэн хайрлаж, тэдний хэрэгцээ шаардлагыг эцэг эхээр дамжуулан мэдэрч, харилцан санал бодлоо солилцон ажиллана..
  6. Цэцэрлэг нь өдрийн дэглэмийн дагуу тухайн хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон чанартай сургалт, хөгжүүлэх үйл ажиллагаа явуулах, хүүхдийн авъяас, чадварыг нээн хөгжүүлэн, эрүүл ахуйн дадал хэвшил олгох зэрэг сургалтуудыг төлөвшүүлнэ.
  7. Хүүхдийн хувийн эд зүйлс, хувцас хэрэглэлийн бүрэн бүтэн байдлыг хангана.
  8. СӨБ –ын тухай хуулийн 11.2, 11 – д заасны дагуу сургалтын орчин, хүүхдийн хоол хүнс, эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлын стандарт, норм, норматив, багшийн ёс зүйн дүрмийг дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулна.
  9. СӨБ – ын тухай хуулийн 12.6 – д заасны дагуу эцэг эх, асран хамгаалагчаас төлбөр авах асуудлыг цэцэрлэгийн зөвлөлийн шийдвэр, эцэг эх асран хамгаалагчаас шалтгаалан багш илүү цагаар ажилласан тохиолдолд эцэг эх асран, хамгаалагчаас төлбөр авах асуудлыг цэцэрлэгийн зөвлөлийн шийдвэр, эцэг эх, асран хамгаалагчтай байгуулсан гэрээний дагуу зохицуулна.
  10. Хүүхдийг зөвхөн 18 наснаас дээш гэр бүлийн хүнд хүлээлгэн өгнө.

 

ГУРАВ. ЭЦЭГ ЭХИЙН ЭРХ

 

  1. Эцэг эхчүүд нь цэцэрлэгийн захиргаанд шууд болон цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөл, удирдах зөвлөлөөр дамжуулан цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар санал тавих, зөвлөх, ярилцах
  2. Цэцэрлэгийн хүмүүжил, сургалтын ажлын сайжруулах, хүүхэдтэй ажиллах арга барил хүүхдийн дунд зохиогдох ажлын үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр саналаа хэлэх
  3. Хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжил, сургалтын асуудлаар мэдээлэл зөвөлгөө , туслалцаа авах эрхтэй.

ДӨРӨВ. ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХ

  1. Эцэг эхчүүд гэрээнд тусгагдсан үүргээ биелүүлээгүй тохиолдолд сануулснаас хойш 30 хоногийн дотор гэрээг цуцлах эрхтэй.

 

ТАВ. БУСАД НӨХЦӨЛ

 

  1. Эцэг эхчүүд сайн дурын үндсэн дээр хүүхдийнхээ хүмүүжил сургалтын материаллаг нөхцлийг бэхжүүлэхэд туслана.
  2. Багш нар эцэг эхээс захиргааны зөвшөөрөлгүй бэлэн мөнгө авахгүй байх, сургалтын материал, анги танхимд эрүүл ахуйн орчин бүрдүүлэн ажиллана.
  3. Нэг сарын төлбөр нь 230.000 т нэг өрхөөс 2 хүүхэд явахад 400.000т байх ба хүүхдийн хоол, сургалтын зарим нэгэн хэрэглэгдэхүүн багтана.
  4. Сургалтын төлбөрийг сар бүрийн эхний долоо хоногт багтаан төлнө.
  5. Тус цэцэрлэгт сарын дундаас шилжин ирж буй хүүхдийн сургалтын төлбөрийн тухайн сарын ажлын өдрийн үлдсэн хоногоор нэг өдрийн 12000 төгрөгөөр тогтоосон журмын дагуу төлнө. / уг заалт нь явцын дунд шинээр ирж буй хүүхдэд хамааралтай/
  6. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг сар бүрийн эхний 7 хоногт багтаан Худалдаа Хөгжлийн Банкны 409022639 тоот цэцэрлэгийн дансанд тушаана.
  7. Гэрээг 2 хувь үйлдэх бөгөөд байгуулсан өдрөөс хүчин төгөлдөр болно.

 

 

 

Гэрээ байгуулсан:

 

Эцэг эхийн ......................................./                            /

 

Алтантүлхүүр  цэцэрлэгийн захиргаа ............................................./                      /

 

 

2014 оны .......сарын ...........өдөр

coupons for prescription drugs click cialis manufacturer coupon 2016
эцэг эх, асран хамгаалагчтай байгуулсан гэрээДотоод журам
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 1
Өнөөдөр зочилсон 1452
Энэ 7 хоногт 43
Энэ сард 30
Нийт зочилсон 39835