2014 – 2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛТ

Монгол Улсын Засгийн газрын 2012- 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр,

“ Зөв Монгол хүүхэд ” үндэсний хөтөлбөр, Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Нийслэлийн Боловсролын Газар, Баянгол дүүргээс дэвшүүлж буй зорилтын хүрээнд дараах зорилго зорилтыг дэвшүүлж байна.

               Зорилго:  Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, авъяас чадварыг нээн хөгжүүлэх, хүүхдэд ээлтэй багш, хүүхдэд ээлтэй сургалтын орчин нөхцөл бүрдүүлэх, эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх дасгал хөдөлгөөнд сургах, эрүүл мэндийг дэмжих, эрүүл хоол хүнсээр хангах, бие даасан бүтээлч үйл ажиллагааг дэмжих бодлогыг хэрэгжүүлнэ.

 

               Зорилт :

  • Боловсролын стандарт сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийж, өөрийн үнэлгээг боловсронгуй болгоно.
  • “Авъяас “, “Ном”, “ Багшийн хөгжил хөтөлбөр” ийг хэрэгжүүлж, хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын арга зүй, технологийг нэвтрүүлж, төрөл бүрийн дугуйлан хичээллүүлнэ.
  • Багш , хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтын орчин, хэрэглэгдэхүүн хүрэлцээг хангамжийг дээшлүүлэх, багшийн боловсрол, ур чадвар, багшлах арга барилыг сайжруулах, хөгжүүлэх, бүтээлч үйл ажиллагааг дэмжинэ.
  • Цэцэрлэгийн хүүхэд, багш ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах,тэднийг эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх, ажлыг үе шаттай зохион байгуулна.
  • Сургуулийн өмнөх боловсрол, хүүхдийн хөгжил төлөвшилд эцэг эхчүүдийн мэдлэг, оролцоог сайжруулан тэдний дунд эрүүл мэндийн боловсрол, хүмүүжлийн эерэг арга барил олгож ажиллана.
  • “ Ёс зүйн жил” ийн хүрээнд багш ажиллагсад харилцааны ёс зүйн дүрмийг баримтлан ажиллана.
cialis 5 mg daglig blog.cardsapp.com cialis wiki