Цэцэрлэгийн танилцуулга

     Анх манай цэцэрлэг 2003 онд 20 хүүхэд,1 бүлэг,  3 багш ажилчинтантайгаар байгуулагдаж 11 дэхь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 2003-2013 оны хичээлийн жилд 800 гаруй хүүхдийг ЕБС-д  амжилттай бэлтгэн сургаж хүмүүжүүлсэн. Бид бага насны хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн цогц хөгжилд гаргах өөрчлөлтийг хэмжих, нөгөөтэйгүүр тэднийг асрах, хамгаалах, эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх, амт чанартай хоол хүнсээр үйлчилж цэрэв тохилог орчинд мэргэлжлийн чадварлаг баг хамт олон ажиллаж байна. Бид 2006 онд “ Ариун Үйлстэн” хүндэт цол, 2007 онд “Золбоо” загварын коллекцийн тэргүүн байр, 2013 онд “ Топ Стандарт” цом өргөмжлөлөөр шалгарч байсан түүхтэй.

Эрхэм зорилго:
        Хүүхдийн эрхийг дээдлэн, тэдний бүх талын хөгжлийг хангахуйц цогц чадамжийг эзэмшүүлэхэд чиглэсэн чанартай үйл ажиллагаа явуулах замаар сургуулийн өмнөх боловсрол олгоход оршино.

Алсын хараа:
   Боловсон хүчний бүтээмжийг дээшлүүлэх замаар сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээгээр дүүргийн “ Шилдэг цэцэрлэг” болохыг эрмэлздэг.